Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Утааны улиралд яагаад нүдээ нухаж болохгүй вэ | Peak News

Утааны улиралд яагаад нүдээ нухаж болохгүй вэ

Өвлийн улиралд таны нулимс гарах, нүд загатнах, улайх, аргах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг үү. Хэрэв тийм бол таны нүд агаарын бохирдлоос болж гэмтэж байгаагийн нэг илрэл юм. Агаарын бохирдол их үед асар их хэмжээний нян бактериуд агаарт тархсан байдаг. Тэдгээр бохирдлууд хүний биеийн арьс, үс, хувцас гээд ил байгаа бүхий л гадаргуунд шингэдэг ажээ. Харин үүнд хамгийн түрүүнд өртдөг эмзэг эрхтэн бол нүд юм.

Агаарын бохирдолд агуулагддаг карбон моноксид, Нитроген диоксид, Сульфур диоксид зэрэг химийн элементүүд нь дээр дурдсан шинж тэмдгүүдийг бий болгодог. Энэ үед нүд загатнах үед хүн рефлексээрээ нүдээ нухах, оролдох тохиолдол гардаг. Гэтэл гарын арьсанд агаарын бохирдол болон бусад гадны бохирдлууд маш ихээр наалдсан байдаг ба улайж загатнасан нүдээ ийм бохир гараар оролдсоноор нүдийг бүр ч илүү гэмтээх аюултай ажээ. Гарт наалдсан төрөл бүрийн бактери нь нүдэнд орж, цаашлаад аймшигт үрэвсэлтэй болгож мэднэ. Нүдэнд бохирдол орсноос болж үүсэх үрэвслийг блефарит хэмээн нэрлэдэг.

Тэгвэл утааны улиралд нүдээ өвтгөхгүйн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

- Улайж загатнасан үед хүйтэн жин тавих

- Эмийн санчаас лавлан нүдний дусаагуур дусаах

- Гадуур явахдаа нүдний шил зүүх

- Бохир гараараа хэзээ ч битгий нүдэндээ хүр

- Нүд өвдөж эхлэвэл контакт линз болон нүдээ будахаас зайлсхийх

Холбоотой сэдвүүд

агаарын бохирдол утаа нүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.