УТГЭ: Франц улсын зочин профессорын багтай хамтран хүүхдийн зүрхний хүнд тохиолдлуудад эмчилгээ оношилгоо хийж байна

Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа МОН007 төслийн хүрээнд тус эмнэлэг дээр 2024 оны 08 сарын 25-наас 08 сарын 31-ний өдрүүдэд Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч Филлип Биллау профессор тэргүүтэй хүүхдийн зүрхний мэс заслын багийн 5 хүний баг бүрэлдэхүүн уригдан ирж, Монгол эмч нарын хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус баг бүрэлдэхүүн 08 сарын 25-ны өдөр мэс засал эмчилгээний заалт гаргах шаардлагатай зүрхний хүнд хавсарсан эмгэгтэй 4 насанд хүрэгч, бага насны 20 хүүхдэд хамтарсан үзлэг, зөвлөгөөн хийлээ. 

Зочин багийн хамтран ажиллах хугацаанд Монгол мэргэжилтнүүд хараахан бие даан хийх боломжгүй хүнд хэлбэрийн хөх гажгууд болох баруун талын бөглөрөлтөт гажгууд, зүрхний төрөлхийн зүүн талын бөглөрөлтөт гажиг, уушгины венийн бүтэн буруу оролт болон Шоннын гажиг зэрэг нийт 9 тохиолдолд мэс засал эмчилгээ хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

угтэ эмчилгээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.