Х.Оргил
02 сарын 11, 2020
Өчигдөр Улсын Онцгой комисс хуралдан сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Халуун ам бүл дотроо тэмдэглэж болно шүү гэсэн бөөрөнхий маягийн зөвлөгөө хажуугаар нь хавчуулчихна лээ. Нийгмийн сүлжээг тандвал бүх айлд биш юм аа гэхэд ядахдаа л аав, ээж, том ахындоо заавал очно гэсэн яриа өрнүүлжээ. Телевизээр ч сар шинийн баярын хямдрал гээд реклам ар араасаа гарч, зах худалдааны төвүүдэд иргэд бужигнаж бэлэг, цагаан идээгээ зэхэж байна. Цагаан сар ер нь болдгоороо болох шинжтэй шүү. Гэтэл хятадууд цагаан сарыг тэмдэглэсэн нь шинэ төрлийн халдвар бүх мужаар тархах гол шалтгаан болсон гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд сууж байна. Балгаар нь 1000 гаруй хүн амь насаа алджээ. Дахиад 40 гаруй мянган хүн уг вирусээр халдварлагдсан гэдэг нь тогтоогдсон, эдгэсэн нь дөнгөж 3000 гаруйхан. Бидний хувьд төгс буянт зурхайг баримталж Хятадын цагаан сараас зөрсөн нь аз болж аюулт вирусийн тохиолдол бүртгэгдээгүй Азийн цөөхөн улсын нэг болж үлдсэн. Харин 10 гаруйхан хоногийн болох сар шинийн баярын үеэр сэрэмж алдахгүй байх цаг ирлээ.
За сүртэй юм гэж хэнэггүй зан гаргах эсвэл цагаан сараа тэмдэглэх эсэхээ чамаар заалгахгүй гэж зөрүүдлэхийн оронд бодит тооцоо хийж үзье. Хэрэв танай гэрт вирусийн халдвартай гэдгээ ч мэдээгүй яваа хэн нэгэн орж ирээд гарах төдий л бүгд үхлийн халдвар авах өндөр магадлалтай. Дахиад уусан аяга, барьсан хүрсэн зүйлээр дамжуулаад халдвар тархана. Сүүлд Хонконгод гэхэд нэг гэр бүлийн есөн хүн хамтдаа хооллосныхоо дараа бүгд коронавирусийн халдвараар өвчилж эмнэлэгт хүргэгдсэн талаар ч бид мэдээлсэн. Зарим айлууд нялуунаас шулуун гэгчээр "Уучлаарай, айлд золгохгүй, хүн хүлээж авахгүй. Ирээгүй гэж битгий санаа зовоорой" гээд нүүр номынхоо хуудастаа постолсон байна лээ. Ер нь тэгээд эрүүл явбал цагаан сар, улсын наадам байтугайг үзэж л таарна гээд хэдүүлээ энэ удаагийн цагаан сарыг "аниад" өнгөрүүлчихвэл яасан юм бэ.
Амны билэг, монгол хүн байна даа гэж хадуурахаасаа өмнө энэхүү вирусийн талаар эмч мэргэжилтнүүд хэрхэн зөвлөж байгааг иш татаж хүргэж байна.
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан:
Энэ бол зүгээр нэг вирус биш. Энэ бол цар тахал. Тоглоом тохуу болгоод өнгөрөх зүйл огтоосоо ч биш. Иймээс дархлаагаа сайжруулж хүн бүр өдөр болгон хичээх хэрэгтэй. Хүнтэй гар бүү бар, найр наадмаа түр азна.
ОНОМ сангийн үүсгэн байгуулагч, доктор Д.Наранбаатар:
Монголчууд цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэх хэрэггүй. Эрүүл саруул байвал бид олон цагаан сар тэмдэглэнэ.
Хэрэв энэ халдвар Монгол Улсад гарвал манай эрүүл мэндийн салбар дийлэхэд бэрх. Манай улсын эрүүл мэндийн системийн хэмжээнд хэчнээн сэхээн амьдруулахын ор, амьсгалуулах аппаратын хангамжтай билээ. Хятад улс дэлхийн 2 дахь эдийн засагтай том улс тулдаа л тэсэж байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:
Коронавирустэй хүн дундажаар 5-6 хүнд халдвар тараах боломжтой гэдгийг эрдэмтэд судлаад баталчихлаа. Хэрэв таван хүн уг вирусийн халдвар авсан бол нууц үедээ 300 гаруй хүнд халдвар тараах боломжтой гэсэн үг. Нууц үеийн хугацаа нь 2-14 хоног. Энэ хугацаанд ямар шинж тэмдэг илрэхгүй ч гэсэн халдвар тархах эрсдэлтэй.
Сэтгэгдэл бичих (12)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.1] ・ 2020.02.25 Хариулах
Хүүхэд шуухадаа дагуулаад гоё дээл өмсчөөд хэсээд явар юум ичдэггүй юум байхдаа
Зочин [66.181.190.196] ・ 2020.02.24 Хариулах
За ингээд ирээд эхэллээ |уучлаарай ,манайх хөгшинтэй айл| Эхний 8 хүнтэй айлын баг орж ирлээ
Зочин [202.9.40.189] ・ 2020.02.23 Хариулах
Со кино унэн дуф
Зочин [202.9.40.189] ・ 2020.02.23 Хариулах
Ханиасан болгон тэр овчин тусаагүй буу хиирхи
Зочин [66.181.188.185] ・ 2020.02.22 Хариулах
Tsaana ail bolgon temdeglej bn tooj bga hun alga bnaa yah bilee de
Зочин [202.126.88.33] ・ 2020.02.20 Хариулах
саяхан ТВээр гарсан ханиад гэдэг солонгос кино шиг зүйл хятадын ухань хотод болж байна хүн бүр үзэхэд илүүдэхгүй юм шиг
Зочин [64.119.26.112] ・ 2020.02.20 Хариулах
yag unen shuu.tsagaan sar temdeglene ,zolgono , amitan ah duudee ochihgui yadgiim ...geed baigaa heneggui tovarishuud uzvel taarna .ugui yadaj ter delguuuriin languu hoosoldog ni bur manaihand il tod haragdsan shuu .Emartiin languug yalaa ... manaihaan
Зочин [66.181.184.10] ・ 2020.02.19 Хариулах
Зѳв ш дээ манайхан арай л хэнэггүй бна бүүр хэтэрхий шүү маск ч зүүхгүй бгаа хүмүүсийг ойлгохгүй юмаа гэртээ байгаа үр хүүхэдүүдэдээ хичнээн их эрсдэл дагуулж бгаагаа мэдээсэй билээ
Зочин [202.126.89.210] ・ 2020.02.18 Хариулах
Зөвөө зөв дэмжиж байна
Зочин [103.229.123.55] ・ 2020.02.17 Хариулах
зөв дэмжиж бна эрүүл саруул байвал уулзаж учирах өдөр зөндөө олдоно
Зочин [66.181.161.118] ・ 2020.02.17 Хариулах
Зөв дэмжиж бна
Зочин [66.181.179.27] ・ 2020.02.22 Хариулах
Demjij bn . Maskaa zvvj garaa sain ugaagaad l gereesee ali boloh garahgvi baiy...sar tevcheerteihen baiy ldaa
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Монгол гэдэг нэрийг мянгантаа дархалж, түмэнтээ баталж байдаг түүхэн их үйл явдал
Х.Оргил ・ 02 сарын 12, 2021
Нийгэм
МҮБХ 128 бөхөөс шинжилгээ авч, онгоцоор орон нутагт аваачин барилдуулах хүсэлт гаргалаа
Б.Баясгалан ・ 02 сарын 04, 2021
Нийгэм
МҮБХ: Сар шинийн барилдааныг зохион байгуулах боломжгүй боллоо, харамсалтай
Б.Баясгалан ・ 02 сарын 05, 2021
Нийгэм
Хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй
Л.Дэлгэрмаа ・ 02 сарын 09, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.