Уул уурхайгаас 1.9 их наяд төгрөг татвар төвлөрүүлжээ

Х.Оргил
11 сарын 12, 2019

2019 оны эхний ес болон аравдугаар сарын байдлаар уул уурхайн салбарын статистик  мэдээллийг хүргэж байна.

2019 оны эхний 9 сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                  30.5    тэрбум төгрөг,
  • Нүүрс              933.0  тэрбум төгрөг,
  • Цайр               57.7    тэрбум төгрөг,
  • Зэс                  803.9  тэрбум төгрөг,
  • Төмөр             18.8    тэрбум төгрөг,
  • Жонш              24.2    тэрбум төгрөг,
  • Бусад              55.0    тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1 хувиар өссөн байна. Үүнд:

  • Нүүрс          280.9 (43.1%) тэрбум төгрөг,
  • Зэс               87.4(12.2%) тэрбум төгрөг,
  • Төмөр          5.4(40.9%) тэрбум төгрөг,
  • Жонш          11.8 (95.4%) тэрбум төгрөг,
  • Бусад           0.7(1.2%) тэрбум төгрөг,

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Алт     21.1 (40.9%) тэрбум төгрөг,
  • Цайр   4.5   (7.3%) тэрбум төгрөг,
Холбоотой сэдвүүд

татвар уулуурхай

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.