Үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад 1,7 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Х.Оргил
12 сарын 30, 2020

Засгийн газрын хуралдаан үргэлжилж буй. Өнөөдрийн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж байгаагаас эхний шийдвэрүүд гарсан байна.

Тусгаарлах байранд байгаа алба хаагчдын зардлыг шийдвэрлэжээ.

Тухайлбал, ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Энэ мөнгөн тусламжийг цаашид ч нэмэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад олгох мөнгөн урамшууллын 1,7 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргах юм.

Холбоотой сэдвүүд

ковид коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.