Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн эрчим хүчийг 6 хоногийн турш хязгаарлана

Х.Оргил
07 сарын 09, 2019

ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний сүлжээнд ээлжит засвар хийхээ мэдэгджээ. Тиймээс тус үүсгэврээс эрчим хүчээр хангагддаг Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төв болон бүх сумдын эрчим хүчийг энэ сарын 16-21-ний өдөр 06:00-20:00 цагийн хооронд хязгаарлах юм.

Харин дээрх аймгуудын төвийг шөнийн цагаар Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаанаар хангах болжээ. 22-ны өдрөөс цахилгаан эрчим хүчний хангамж хэвийн болох аж.


Холбоотой сэдвүүд

баян-өлгий увс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.