Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Узбекистан руу 45 орны иргэд визгүй зорчино | Peak News

Узбекистан руу 45 орны иргэд визгүй зорчино

peak.mn
01 сарын 08, 2019

Ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 45 орны иргэд Узбекистан руу 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчих эрхтэй болох тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын аялал жуулчлалын хөгжлийг хурдасгах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримт бичигт тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гарын үсэг зурсан байна. Үүнд визийн дэглэм болон Узбекстанд үлдэх дүрмийг хялбарчлах тухай заажээ.

2017 онд Узбекистаныг сонгон аялсан гадаадын жуулчдын тоо 2.6 сая байсан бол өнгөрсөн онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 5.3 сая хүрсэнтэй холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Дээрх тогтоолд 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Австрали, Австри, Аргентин, Босни ба Герцеговина, Ватикан, Люксембург, Унгар, Бруней, Грек, Ирланд, Исланд, Итали, Канад, Андорра, Лихтенштейн, Монако, Бельги, Дани, Испани, Нидерланд, Норвеги, Швед, Латви, Литва, Монгол, Шинэ Зеланд, Португал, Болгар, Кипр, Мальта, Польш, Сан-Марино, Серби, Словени, Хорват, Чили, Румын, Словак, Их Британи, Бразил, Финланд, Монтенегро, Чех, Швейцарийн иргэд Узбекистан улс руу 30 хоног визгүй зорчих эрхтэй болох ажээ.

Узбекистаны Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын шийдвэрээр Израиль, Индонез, БНСУ, Малайз, Сингапур, Турк, Япон зэрэг долоон улс, түүний дараа Тажикистан, Франц, Герман зэрэг гурван улсын иргэд тус улс руу визгүй зорчих эрхтэй болж байсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Trend

Холбоотой сэдвүүд

виз узбекистан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.