“Walt Disney” Нотр-Дамыг сэргээн засварлахад зориулж 5 сая ам.доллар хандивлана

МОСКВА/РИА Новости/.  “Нотр-дамын бөгтөр нуруут” хүүхэлдэйн киног гаргаж байсан "Walt Disney" компани Парисын Эх дагинын сүмийг сэргээн засварлахад зориулж 5 сая ам.долларыг хандивлахаар болсон байна. Энэ тухай “Walt Disney” компанийн цахим хуудаст мэдээлжээ.

“Нотр-Дам бол зуун зууны туршид Парисын сэтгэл зүрхний бэлгэ тэмдэг болсон гоо үзэсгэлэн, итгэл найдварын гэрэлт цамхаг юм. “Walt Disney” компани Францтай сэтгэл зүрхээрээ хамт байж, сэтгэлийн санааны дэмжлэг үзүүлж байна” хэмээн тус компанийн Ерөнхий захирал Роберт Айгер мэдэгджээ. 

Нотр-Дамын сүмд дөрөвдүгээр сарын 15-ны орой гал гарсан бөгөөд маргааш өглөө нь бүрэн унтрааж чадсан юм. Сүмийн дээд хэсэгт хийж байсан засварын ажлын явцад гал гарсан байж магадгүй байна. Түймэрт сүмийн орой, цаг, дээврийн ихэнх хэсэг сүйджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

дарь эхийн сүм уолт дисней

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.