Венесуэлийн иргэдийг ажил, хичээлээс нь чөлөөлжээ

peak.mn
03 сарын 11, 2019

Эрчим хүчний хямрал болоод буй энэ үед Засгийн газар өнөөдөр иргэдийг ажил, хичээлээс нь чөлөөлсөн гэж Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Венесуэл даяар тог, цахилгаан тасарсны улмаас Засгийн газар өнгөрсөн баасан гарагт иргэдийг ажлаас нь чөлөөлсөн юм."Эль-Гури"усан цахилгаан станцад гарсан ослын улмаас Венесуэлийн дийлэнх мужуудад энэ сарын 7-нд тог, цахилгаан тасарсан. Үндэсний “Corpoelec” цахилгаан эрчим хүчний компани уг явдлыг үйл ажиллагааг нь санаатайгаар тасалдуулсан хэрэг бөгөөд Венесуэлийн эсрэг эрчим хүчний дайн гэж нэрлэсэн байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости

Холбоотой сэдвүүд

ажил венесуэл хичээл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.