Виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дуусч буй гадаадын иргэдийн анхааралд

Б.Баясгалан
11 сарын 19, 2020

Монгол Улсад түр ирэгч /богино хугацаагаар/ болон оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн анхааралд

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn хаягаар онлайн хэлбэрээр хүлээн авч байна.

Хүсэлт гаргагч гадаадын иргэний анхаарах зүйлс:

  1. Хүсэлт /Монгол эсвэл Англи хэлээр/
  2. Гадаадын иргэний паспортын хуулбар, оршин суух зөвшөөрөлтэй бол үнэмлэхийн хуулбарыг цахимаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд 1800-1882, 93141009 утсаар лавлана уу.

Та бүхнийг халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж, гэрээсээ гарахгүй байхыг хүсье.


Гадаадын иргэн, харьяатын газар

Холбоотой сэдвүүд

виз гадаадын иргэн гихг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.