В.Путин: ОХУ болон АНУ-ын харилцаа стратегийн тогтвортой байдлын чухал хүчин зүйл

peak.mn
12 сарын 31, 2018

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампт Зул сарын болон шинэ жилийн баярын мэнд дэвшүүлжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

В.Путины илгээсэн баярын мэндчилгээнд “Орос-Америкийн харилцаа нь стратегийн тогтвортой байдал, олон улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болохыг цохон тэмдэглээд ОХУ хамгийн өргөн цар хүрээтэй асуудлаар АНУ-тай яриа хэлцээ хийхэд бэлэн гэдгийг нотолжээ".

В.Путин мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Бушид баярын мэндчилгээ илгээсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS

Холбоотой сэдвүүд

ану в.путин оху

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.