Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Я.Содбаатар: Энэ сард гадаадаас иргэдээ авчрах тодорхой тооны тусгай нислэг үйлдэхээр ажиллаж байна | Peak News

Я.Содбаатар: Энэ сард гадаадаас иргэдээ авчрах тодорхой тооны тусгай нислэг үйлдэхээр ажиллаж байна

Б.Баясгалан
12 сарын 02, 2020

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ. /Шийдвэрүүдийг ЭНД дарж уншина уу/

Мэдээллийн үеэр тэрээр "Тусгаарлах байруудад хяналт тавих Хяналтын ажлын хэсгийг Засгийн газраас гаргалаа. Коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбоотойгоор Улаанбаатарт ойрын хавьтал 830 гаруй хүнийг тогтоож тусгаарласан. Дам хавьтлуудаас эрсдэлтэй гэж үзсэн зарим иргэнийг татан авч тусгаарлах байранд оруулсан. Энэ хүрээнд тусгаарлах байрны хүрэлцээ амаргүй байсан. Одоо нэг үеэ бодвол гайгүй болж, асуудлуудыг цэгцэлж байна. Ойрын хавьтлуудын зарим нь гурав дахь давтан шинжилгээндээ орж байна. 

Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлагдах хугацаа дуусаж байгаа. Иймд дахин хяналт хийгээд шаардлага хангасан тусгаарлагдах байрнуудын хүрээнд энэ сард тодорхой тооны тусгай нислэг үйлдэж, иргэдээ авчрах бодолтой ажиллаж байна.

Тусгай нислэгийн чиглэл, хугацааг ойрын хугацаанд нарийвчлан гаргах төлөвлөгөөтэй байна.

Гэхдээ гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа хугацаанд буюу 12 дугаар сарын 11-нээс өмнө бол иргэдээ авчрах тусгай нислэг үйлдэхгүй. Түүнээс хойш 12 дугаар сард багтаан үйлдэх бодолтой ажиллаж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.