Яагаад японы нийтийн жорлон хамгийн шилдэг нь вэ?

Б.Анхилам
06 сарын 20, 2019

Японы нийтийн ариун цэврийн газрууд яагаад дэлхийд хамгийн шилдгээр нэрлэгддэг вэ, Магадгүй та тус улсыг дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг юм чинь аргагүй дээ гэж бодож байж болох юм. 

Гэхдээ яг юу тэдний ариун цэврийн газрыг дэлхийд алдартай болгож буйг харцгаая.

Эрчүүдийн бие засах газрын орчин, загвар нь ямар тохьтой байгааг хараач! Эдгээрийг Apple компанийн Jony Ive бүтээсэн юм биш биз?  

Ганцхан товчлуур дараад л асуудал шийдэгдэх суултуурыг зөвхөн Японоос л олно.

Японы нийтийн ариун цэврийн газарт чанар муутай, бохир суултуур байхгүй. Учир нь тэдэнд суултуур ариутгадаг тусгай бодис бий. Ингээд та цэвэрхэн суултуур дээр суухаас гадна цаас хэмнэж байна гэсэн үг. 

Суухад хайрах мэт хүйтэн суултуурыг Японы хаанаас ч хайгаад олохгүй. Учир нь суултуур бүхэн суух үед халж тав тухтай бие засах бүх нөхцлийг бүрдүүлдэг. 

Холбоотой сэдвүүд

дэлхийд хөгжил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.