Яарсан жолооч галт тэрэгтэй мөргөлдөж хоёр хүн амь насаа алджээ

Х.Оргил
05 сарын 17, 2019

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352-р км дэх 9-р зуутын гармаар суудлын 263-р галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр буюу 5-р сарын 16-ний 21:36 цагт болсон бөгөөд авто машинд байсан 2 иргэн газар дээрээ нас баржээ.

Мэдээллийг авсан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн газар дээр нь ажилласан байна.


Иймд ТЦА-аас жолооч нарт төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэж найдан анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Энэ тохиолдолд иргэн та амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Иймд хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж буй тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой.

Холбоотой сэдвүүд

галттэрэг осол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.