Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ялгуусан хутагт хүүхдүүдэд номын цуглуулга гардууллаа | Peak News

Ялгуусан хутагт хүүхдүүдэд номын цуглуулга гардууллаа

Х.Оргил
05 сарын 26, 2021

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн  их дүйчэн өдрөөр Ялгуусан хутагт Ялгасан гэгээний XVII дүр Ялгасан Данзинванчүг гэгээнтэн Гунгааданжайлин хийддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  арван нас хүртэлх 100 гаруй хүүхдэд  “Оюуны оньсыг тайлагч шидэт түлхүүр”  номын цуглуулгыг бэлэглэлээ. 

Энэхүү номын цуглуулга авсан хүүхэд 1 жилийн хугацаатай нэг сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр олгох хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамрагдах юм. 

Мөн шинийн 15-ны энэ өдөр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд Ногоон дарь эхийн зүрхэн тарнийг нийтээрээ олонтоо урин уншлаа.

Ялгуусан хутагт өмнө ковидын цар тахлын эрчимтэй тархалтын үед зорилтот бүлгийн иргэд, малчид, ахмад настнуудад тусламж дэмжлэг үзүүлж байсан билээ. 

Эл өдрийг Шагжамуни буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүр үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Бурханы шашин дэлгэрсэн улс орнуудад тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсад ч олон зуун жил тэмдэглэж ирснээс өнгөрсөн жил нийтээр амрах тэмдэглэлт баярт оруулж сайн үйлсийн өдөр болгосон билээ.

Их дүйчин өдрийн хамгийн гол утга нь: Энэрэнгүй сайхан сэтгэл үүсгэн эцэг эх, багш, ахан дүүс, байгаль дэлхий гээд өөрийн хүндэтгэдэг, хайрладаг бүхнээ улам илүү болгоон бодож бие, хэл, сэтгэлээ бусад өдрөөс ялгамжтайгаар зориулах билээ.

Холбоотой сэдвүүд

будда буддизм лам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.