Япон Улсын Нагоягийн их сургуулийн Докторын хөтөлбөр зарлагдлаа

Б.Баясгалан
11 сарын 22, 2018

Энэхүү докторын шинэлэг хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан хэрэглэж Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулж докторын зэрэг хамгаалах боломжийг Монгол Улсын иргэдэд олгож байгаагаараа онцлог юм.

Англи болон Япон хэл дээр магистрын дипломын ажил бичиж хамгаалсан эсхүл англи, япон хэлний өндөр мэдлэгтэй Монгол Улсын иргэд хөтөлбөрт хамрагдсанаар одоо эрхэлж буй үндсэн ажлаа үргэлжлүүлэн хийхийн хажуугаар Японы үндэсний их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалах юм.

2018 оны 11 дүгээр сар 27-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Туушин цамхагт байрлах оффис дээрээ бүртгэлийн материалыг хүлээн авч байна. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Mongolia 309 Tuushin Tower, (Tuushin Hotel) Prime Minister Amar street 15, Ulaanbaatar 14200 Tel & Fax: (Office) : +976-(0)76115758

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.