Япончууд 190 орон руу визгүй зорчих эрхтэй

peak.mn
11 сарын 14, 2018

Зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Henley & PartnersCitizens” компанийн өнгөрсөн сард хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн хүчирхэг гадаад пасспорттой орноор Япон шалгарсан байна.

Хамгийн сүүлд Мьянмар луу визгүй зорчих эрхийг Япон авснаар тус улсын иргэд 190 орон руу визгүй, эдгээрийн цөөн тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх цэгээс виз аван нэвтрэх эрхтэй болжээ.

Харин хоёрдугаарт Сингапурчууд 189 орон руу визгүй зорчих эрхтэй бол гуравдугаарт Герман, Франц, БНСУ-ын иргэд 188 орон руу визгүй зорчих эрхтэй аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN

Холбоотой сэдвүүд

виз япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.