Э.Мөнхтуяа
01 сарын 07, 2019
Маш олон гайхалтай цаасан урлал байдаг боловч цөөхөн хэд нь л Масая Фукудагийн чадвартай дөхөж очно. Фукуда 25 орчим жилийн турш цаас хайчилсан бөгөөд энэхүү наймаалжны хайчилбар нь түүний ур чадварыг хамгийн сайн харуулсан гэж хэлж болно.
Энэ талаараа Масая Фукуда “Зураг хайчлах нь миний хувьд өдөр тутмын амьдралын бүх стрессээс ангижруулдаг" хэмээн Японы зураач Bored Panda-д хэлжээ. “
Анх харахад, Фукудагийн наймаалж маш нарийвчилсан деталуудтай байх бөгөөд нарийн үзгэн балаар зурсан болов уу хэмээн андуурахаар аж. Тэрээр A2-ийн хэмжээтэй цаасыг ашиглан усны амьтны бөөрөнхий бие, цүлхгэр нүд, олон тэмтрэгчийг дүрсэлжээ. Энэ бүтээлийг хийж гүйцэтгэхэд Фукуда 2 сарын хугацаа зарцуулсан байна.
Энэ төрлийн урлаг дэлхий даяар хөгжсөн боловч, түүний хэрэглэдэг арга техникийг Японд “Кири” хэмээдэг. Энэ урлаг нь 700 AD.ний үеэс эхлэлтэй аж. Бусад төрлүүдээс ялгагдах гол онцлог нь Кири ихэвчлэн нэг цаасыг хайчлан урладаг байна. Фукуда ч гэсэн тус наймаалжийг нэг цаасан дээр урлажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.