Японоос 260 иргэн эх орондоо ирлээ

Б.Баясгалан
07 сарын 22, 2020

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 260 иргэн ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Токио Инн” зочид буудлуудад байрлууллаа. Тэднийг 21 хоног тусгаарлана гэж Улсын комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.