Б.Баясгалан
04 сарын 09, 2020
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэн үргэлжилж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ерөнхий сайд өчигдөр бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийг шууд есдүгээр сарын 1-нд хичээллүүлж эхлүүлэх талаар судлах үүргийг Улсын онцгой комисст өгсөн байна. Хэрвээ энэ батлагдвал 12 дугаар анги төгсөх сурагчид яах вэ. ЭЕШ өгөхөд хүндрэлтэй болж байна. Тэгэхээр ЭЕШ-д орох хичээлүүдээр цар тахлын үеийн дэглэмийг баримтлаад 12 дугаар ангийн хүүхдүүдийг сийрэг байлгаж, хичээл давтуулах сургуулийг явуулах боломж гарахгүй юу. Цахимаар хичээл орсон гээд ЭЕШ-ын үед бөөн гомдол гарч, асуудал үүсэхвий гэж санаа зовж байна" хэмээн тодрууллаа.
Хариуд нь УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй улс үндэсний хэмжээндээ боловсролын салбарт хөл хорио тогтоосон. Үүнд 1.7 тэрбум хүүхэд, залуус хамрагдаж байна.
Манай улс хөл хориог цаг хугацааны хувьд маш мэдрэмжтэй зохион байгуулж, теле хичээл явуулж буй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хүүхэд, залуучуудынхаа сургалтын асуудлыг орхигдуулахгүй анхаарч ажиллаж, судалж байна. Онлайн болон теле хичээлийг тэргүүлэх зэргийн багш нараар оруулж байна. ЮНЕСКО-гийн албан ёсны сайтуудад манай улсын жишээнүүд мэдээ болон гарсан.
Энэ хичээлийн жил тавдугаар сарын 30-нд дуусах ёстой. Хөл хориог тавдугаар сарын 30-н хүртэл сунгаж, хичээлийг есдүгээр сарын 01-нээс шууд эхлүүлье гэвэл ямар зохицуулалтууд хийж, төгсөлтүүдийг яаж зохион байгуулах вэ гэдэг дээр тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулахаар бэлдэж байна. Засгийн газар тодорхой шийдвэр гаргана. Хөл хориог хойшлуулах эсэх талаар Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн, ирсэн хариутай манай яам саналаа нэгтгэнэ.
Зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд тавдугаар сард багш нар нь хорио цээрийн дүрэмд нийцүүлэн нүүр тулж давтлага орох ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байна. Төгсөх ангийн сурагчдын эцэг эхээс санал хүсэлт олон ирж байгаа. Эхний ээлжид бид хэрэгтэй гарын авлага, DVD-ыг улсын хэмжээнд 28.000 хүүхдэдээ хүргэсэн" хэмээлээ.
д.эрдэнэбат ё.баатарбилэг коронавирус уих уих-ын чуулган эеш
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.79] ・ 2020.12.07 Хариулах
12р ангийн хүүхдүүдээ танхимаар хичээллүүлбэл яахийм.Ирээдүйгээ шийдэх эгзэгтэй үeд хүүхдүүд хохирох нь ээ
Зочин [66.181.161.79] ・ 2020.12.07 Хариулах
Энийг хэрэгжүүлмээр бна.гэрээр өөдтэй давтлага болохгүй бга
Зочин [203.91.115.47] ・ 2020.04.09 Хариулах
МАШ зөв сунгая
Зочин [203.91.115.47] ・ 2020.04.09 Хариулах
ЗӨВ сунгая
Зочин [66.181.161.36] ・ 2020.04.09 Хариулах
5 сарын 30 хүртэл теле хичээлээ үргэлжлүүлсэн нь зөв зүйтэй...
Зочин [202.126.89.66] ・ 2020.04.09 Хариулах
Ireegui l bn irlee gehed suragchid uzeh komputer n bas l home shuudee
Зочин [66.181.161.120] ・ 2020.04.09 Хариулах
Ямар ч гарын авлага, DVDирээгүй шүү дээ. Ямар аргаар, хэнээр дамжуулж тараагаад байна
Зочин [202.126.89.210] ・ 2020.04.09 Хариулах
Төгсөх курсийн оюутнууд яах вэ
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Шууд: ЭЕШ-ын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна
Б.Баясгалан ・ 04 сарын 03, 2020
Нийгэм
12 дугаар ангийн сурагчдад энэ сарын 11-нээс танхимын давтлага орно
Б.Баясгалан ・ 05 сарын 06, 2020
Улс төр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх дараах хууль, тогтоолын төслүүд
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 21, 2021
Нийгэм
Ё.Баатарбилэг: 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ
Б.Баясгалан ・ 03 сарын 20, 2020
Улс төр
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад 4.5, Сангийн сайд асан Б.Болорт 3.5 жилийн хорих ял оноожээ
Х.Оргил ・ 08 сарын 28, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.