Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ё.Баатарбилэг сайд багш нараа өмөөрөв | Peak News

Ё.Баатарбилэг сайд багш нараа өмөөрөв

Х.Оргил
06 сарын 10, 2019

Авлигатай тэмцэх газарт нэр бүхий сургууль, цэцэрлэгийн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль бусаар хандив авч байгаа тухай гомдол, мэдээллийг эцэг, эхчүүд ирүүлсээр байгаа талаар мэдээлсэн.

Энэ сарын байдлаар 42 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлээд байгаа аж. 

Гомдлын ихэнх нь 3000-10 мянган төгрөгийг сургуулийн бүх сурагчдаас эсвэл ангийн багш нь хураасантай холбоотой.

Нэгэнт яам, тамгын газраас ЕБС болон цэцэрлэгт хуваарилсан төсөв хүрэлцдэггүй учраас удирдлагынхаа даалгавраар сурагчдаас мөнгө татдаг багш нарын хувьд уг асуудал нь ийнхүү хуулийн байгууллага татахад хүрээд байгаа юм. Зарим багш нарын хувьд уг асуудлаараа холбогдох яамдаа ч хандаж эхэлсэн гэнэ.

Тэгвэл уг асуудал дээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр багш нар хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж орчин нөхцөлийг нь сайжруулахаар зүтгэж байгааг онцлоод үүнийг хууль хяналтынхан өөр өнцөгөөс харж, ялгаж салгаж ойлгох ёстой талаар бичжээ.

Эндээс үзэхэд БСШУС-ын сайд нь өөрөө ч сурагчдаас мөнгө татдаг тогтолцоог үгүйсгэхгүй байгаа бололтой.

Холбоотой сэдвүүд

багш ё.баатарбилэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.