Юнивишн компанид ашигтай, давуу байдал болгосныг эсэргүүцлээ

Х.Оргил
06 сарын 04, 2019

Харилцаа Холбооны  Зохицуулах Хорооноос батлан гаргах гэж байгаа “Өргөн Нэвтрүүлгийн Зохицуулалт, Нөхцөл Шаардлага” гэх журманд оруулсан зүйл заалтыг Монгол HDTV  эсэргүүцсэн мэдэгдэлийг өчигдөр гаргалаа. 

Тус мэдэгдэлд сэтгүүл зүйн хэвлэн мэдээллэх эрхийг боймолж, нэг байгууллагаас хараат болгон, үзэгчдийн олон төрлийн монгол контент үзэх эрхийн сонголтыг цөөрүүлэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүд, кабелийн сувгуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хязгаарласан журам батлагдах гэж байгааг тэд онцолжээ.

Журмын зарим заалтнаас харахад ОСДҮЭ\Юнивишн гэх мэт\ компаниудаас хараат болгон, тэдний эрх ашгийг хамгаалж хэвлэлийн эрх чөлөөг боомилжээ. Тухайлбал телевизүүдийн цаг хугацаа мөнгө зарцуулж хийсэн контейнтэд ямар нэгэн төлбөр төлөхгүй байхаар зохицуулагдсан байна.

Уг журмыг эсэргүүцсэн Монгол HDTV-ийн  мэдэгдэлийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэе.  

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.