Х.Оргил
03 сарын 19, 2020
Шинэ төрлийн корона вирус (Covid-19)-ын улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд буй.
Энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, харилцагч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өчигдөр Засгийн газар шийдвэр гаргасан.
Шийдвэрүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түр хугацаанд хэрэгжүүлж ажиллахаар гаргаад байна. Үүнд:
Энэхүү шийдвэр нь зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
Харин зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх үүрэг хэвээр байх бөгөөд зээлдэгчийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан тохиолдолд зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотойгоо холбогдон зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах боломжтой.
Эх сурвалж: СЗХ
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.