peak.mn
11 сарын 17, 2018
Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд иргэдээс ирсэн мэдээлэл, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан, зам замын байгууламж эвдсэн, 22 иргэн аж ахуйн нэгжийг газар дээр нь шалгаж 70 сая төгрөгний торгууль ноогдуулсан байна.
Үүнд:
Зөвшөөрөлгүй авто зам сэтэлсэн 8 хуулийн этгээд тус бүр 5,0 сая төгрөг, нийт 40 сая, 6 иргэнд тус бүр 500,0 мянга, нийт 3,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Зөвшөөрөлгүй орц, гарц гаргасан 3 хуулийн этгээд тус бүрийг 5,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Үлдсэн мөнгөн торгуулийг иргэд эзэлж байна.
Нөхөн сэргээлт хангалтгүй байгаа байгууллагуудад шаардах хуудас өгч нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгөхөөр боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
№ | Байгууллагын нэр | Гаргасан зөрчил | Авсан арга хэмжээ | Нөхөн сэргээж хэвийн байдалд оруулсан эсэх |
1 | “Есөн талст оргил” ХХК | Авто зам сэтэлсэн | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
2 | “Хайрхан наран трейд” ХХК | Авто зам сэтэлсэн | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
3 | “Дизайнер клуб” ХХК | Авто зам сэтэлсэн | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
4 | “Проект ватт” ХХК | Авто зам сэтэлсэн | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
5 | “ЧММ” ХХК | Авто зам сэтэлсэн | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
6 | Одког холдинг ХХК | Авто зам сэтэлсэн | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
7 | “Гурван билэг” ХХК | Авто зам сэтэлсэн | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
8 | “Нандин хүү” ХХК | Авто зам сэтэлсэн | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
9 | Иргэн Э.Баярмаа | Авто зам сэтэлсэн | 500 000 | Хэвийн байдалд оруулсан |
10 | “Алтарнатив клин” ХХК | Авто зам сэтэлсэн | 3 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
11 | Иргэн Цэрэндагва | Орц гарц гаргасан | 500 000 | Хэвийн байдалд оруулсан |
12 | Иргэн Бямбабаатар | Орц гарц гаргасан | 500 000 | Хэвийн байдалд оруулсан |
13 | Иргэн Чулуунбаатар | Орц гарц гаргасан | 500 000 | Хэвийн байдалд оруулсан |
14 | Иргэн Анхбаяр | Орц гарц гаргасан | 500 000 | Хэвийн байдалд оруулсан |
15 | Иргэн Гэрэлцэцэг | Орц гарц гаргасан | 500 000 | Хэвийн байдалд оруулсан |
16 | “Сод монгол” ХХК | Орц гарц гаргасан | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
17 | “Тод петролиум” ХХК | Орц гарц гаргасан | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
18 | "Камдер" ХХК | Орц гарц гаргасан | 5 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
19 | “NСD” ХХК | Авто зам бохирдуулсан | 1 500 000 | Хэвийн байдалд оруулсан |
20 | “Лидер Буянт холдинг” ХХК | Авто зам бохирдуулсан | 1 500 000 | Хэвийн байдалд оруулсан |
21 | “Бөртэ трейд” ХХК | Замын байгууламж эвдсэн | 3 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
22 | “Эвт таpк” ХХК | Замын байгууламж эвдсэн | 3 000 000 | Хэвийн байдалд оруулсан |
23 | “Бат комплект” ХХК | Авто зам сэтэлсэн | НМХГ-ийн Улсын байцаагчтай хамтран газар дээр нь шалгалт хийж Зөрчилийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, буруутай этгээдээр гарсан хохиролыг барагдуулахаар ажиллаж байна. |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.