Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Замын-Үүд, Дархан, Алтанбулагт өндөр мэдрэмжит төхөөрөмжтэй Мэргэжлийн хяналтын лаборатори барина | Peak News

Замын-Үүд, Дархан, Алтанбулагт өндөр мэдрэмжит төхөөрөмжтэй Мэргэжлийн хяналтын лаборатори барина

Б.Баясгалан
03 сарын 25, 2019

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Дэлхийн худалдааны байгууллагын “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах” (УМЭАХАБ) хэлэлцээрт нийцүүлэн Монгол Улсын ургамал, малын эрүүл ахуйн тогтолцоог сайжруулж, улмаар хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Уг төсөлд ургамал, малын гаралтай бараа, хүнсний бүтээгдэхүүн нэвтэрдэг хилийн боомтуудтай холбогдсон КАРЕК-ийн 4Б коридорын дагуу байрлах Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймаг хамрагдаж байгаа юм.

Төслийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомт, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгыг шинээр барьж, орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр хангах, дээж авах, шинжилгээ хийх арга, аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэх, лабораторийн шинжээчдийг сургах, Замын-Үүд, Алтанбулаг боомтод амьд мал, амьтан болон ургамлын хорио цээрийн байгууламжийг барьж ашиглалтад оруулна. 

Түүнчлэн мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтыг олон улсын стандартад нийцүүлэх, хил, хорио цээрийн хяналт шалгалтын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын удирдлагын системийг ашиглалтад оруулж экспорт, импортын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг цахимжуулах, Гаалийн байгууллагатай мэдээ, мэдээллийг цахимаар солилцох боломжийг бүрдүүлж бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг ажлууд хийгдэж байна.

Ургамал, малын эрүүл ахуйн, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл 2021 онд хэрэгжиж дуусна.



Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.