Замын-Үүдэд осолдсон 30 гаруй хүнийг галт тэрэгээр Улаанбаатарт авчирна

Х.Оргил
01 сарын 08, 2019

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус осолджээ.

Дуудлагын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн хоёр ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 хүн, нийт 36 хүн, есөн техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Харин ослын тухай Тээврийн цагдаагийн албанаас "2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорнговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн. Гэмтсэн хүмүүс одоо Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт орж, эмчлүүлж байгаа бөгөөд галт тэргээр Улаанбаатарт авчрана" гэлээ.

Холбоотой сэдвүүд

галттэрэг осол

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.