Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ | Peak News

Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

peak.mn
01 сарын 24, 2019

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өчигдөр анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, ЕС-ын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. 

Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр, 

“Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид  суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохыг зорьж байна. Засгийн газар аж үйлдвэржилтийг дэмжиж, оновчтой бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал. Үүнд та бүгдийн мэдлэг, ур чадвар, нэгдсэн бодлого, санал шүүмжлэл нарийвчилсан судалгаа мэдээлэл хэрэгтэй юм. Төр хувийн хэвшлийн түншлэл бол улс орны хөгжлийн гарц. Засгийн газар, үйлдвэрлэгч, хэрэглэгч буюу ард иргэд бие биеэ ойлголцож ажиллах ёстой. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл аж үйлдвэрлэлийн салбараа дэмжих хэрэгтэй. Засгийн газар бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжих болно. Зөвлөлийн гишүүд та бүхэн оновчтой бодлого гаргаж,  аж үйлдвэрийн салбарыг хөл дээр нь босго” хэмээн үүрэг өгөв.

“Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл”-ийн гишүүд аж үйлдвэрийн салбар дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтын тайлан, тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оруулах санал зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, татварын орчныг таатай болгох, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх тухай зэрэг асуудал хөндсөн долоон илтгэлийг сонсож  хэлэлцэн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.

Хуралдаанд УИХ-ын нэр бүхий гишүүд, яамдын сайд нар оролцож мэргэжлийн холбоодын гишүүдийн тавьсан асуултад хариулж, татварын болон тендерийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирдаг бэрхшээлийн талаар мэдээлэл сонсов.

Үйлдвэрлэл эрхлэгчид улирал тутамд биш жилд нэг л удаа татварын тайлан өгч байх, НӨАТ-ын буцаан олголтыг 60 хувьд хүртэл нэмэгдүүлэх, салбар, салбар дахь монополийг задлах, эхлэлтийн хөрөнгийн зээлийн төлөлтийг урт хугацааны дараа эхлүүлж байх, хүүг нь гурван хувиас ихгүй байлгах, тендерийн хороодын үнэлгээг ил тод болгох, дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэгдсэн цахим худалдааны хуудас бүтээж хэрэглээнд нэвтрүүлэх, аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах шаардлагатай зэрэг тодорхой саналуудыг гаргав. Мөн төр томоохон худалдан авагчийн хувьд эх оронч худалдан авалт хийхийг уриалав. Тэдний энэхүү саналыг Ерөнхий сайд бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Монгол Улс улсын төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онуудад тус тус 1-1,2 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 40 гаруй хувь нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд очсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

засгийн газар худалдан авалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.