Х.Оргил
08 сарын 25, 2020
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаар зарим томилгоог хийжээ.
Үүнээс дурдвал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоог томилсон байна.
Б.Солонгоо нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн.
Англи, унгар хэлтэй.
Тэрбээр олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч бөгөөд Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй юм байна. Олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Б.Солонгоо нь "Оюу Толгой" төслийн эргэн тойронд үүсээд байгаа олон улсын маргаан зэрэгт Монголын Засгийн газрыг төлөөлөн оролцох юм байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.