Б.Баясгалан
09 сарын 15, 2018
Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр цахилгаан тасраад байна. Засварын ажил хийж буй тул зарим газрын цахилгааныг хэсэгчлэн өгч эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас дараах мэдэгдэлийг гаргажээ.
Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүчгүй байна.
УБЦТС ТӨХК-аас боломжит чадлын хэмжээнд хэрэглэгчдийн хэрэглээг сэргээхээр ажиллаж байна.
ДЦС-4 ТӨХК-д гэмтлээ сэргээн засварлах ажил хийгдэж байна, эрчим хүчний систем хэвийн горимд ажиллах хугацаа тодорхойгүй байгаа тул цахилгаан хэрэглэгчид Та бүхнээс хүлцэл өчье.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.