Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Зимбабве улсын нийслэлд булчин задрах тахал дэгдээд байна | Peak News

Зимбабве улсын нийслэлд булчин задрах тахал дэгдээд байна

peak.mn
09 сарын 12, 2018

Зимбабве улсын нийслэл Хараре хотод булчин задрах тахал буюу холерын тархалт эрчимтэй нэмэгдсэний улмаас онцгой байдал зарласан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Нийслэл хотын зах хэсгийн хүн амын нягтшил ихтэй Глен-Вью болон Будириро дүүрэгт уг өвчний тархалт хамгийн өндөр байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт уг өвчний эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш 20 хүн нас барж, 2000 гаруй хүн өвчлөөд байгаа юм. Үүний зэрэгцээ тус улсын бусад бүс нутгуудад ч мөн тархаад байна.

Зимбабве улсын шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайд Овадия Мойогийн сэтгүүлчдэд мэдээлснээр, уг өвчний тархалтыг зогсоохын тулд мах болон загасны худалдааг хориглож, өвчинд нэрвэгдсэн бүс нутгийн сургуулиудыг түр хаах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

“Бид Хараре хотод онцгой байдал зарласан. Ингэснээр булчин задрах тахал, гэдэсний хижиг болон бусад төрлийн халдварт өвчин цаашид тархахаас сэргийлэх юм. Дахин хүний амь нас үрэгдэхээс бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэж О.Мойо нийслэл хотын эмнэлгээр зочилсныхоо дараа мэдэгдлээ.

Өвчний тархалтын гол шалтгаан нь бохирдсон худгийн уснаас үүдэлтэй ажээ. Өвчин тархсан бүс нутгийн нэрвэгдсэн иргэдийг цэвэр усаар хангахад тусламж үзүүлэхийг НҮБ болон бусад хувийн компаниудаас хүссэн гэж О.Мойо мэдээлсэн байна.

Хамгийн сүүлд 2008 онд Зимбабве улсад булчин задрах тахал хүчтэй дэгдэж байсан ба тухайн үед ийм өвчин туссан 100 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 4000 гаруй хүн нас барж байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

зимбабве булчинзадрах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.