Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэллээ | Peak News

Зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэллээ

Хүдэрчулууны Хулан
08 сарын 28, 2025

Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэллээ.

Явган хүний замд мопед, скүүтэрийг замбараагүй хаях, орхиж байгаагаас болж явган зорчигчдод хүндрэл учруулах, гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй иргэд мөргөж гэмтэж бэртэх зэрэг асуудал үүсээд байгаа юм. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтэртэй зорчиж осол гаргах, хүнд гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдээд буй аж. Тиймээс Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол хийж эхэлсэн бөгөөд мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдтэй удаа дараа уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцаж, шаардлага тавиад байна.

Иймд мопед, скүүтэрийг хэрэглэж буй иргэд болон түрээслэгч аж ахуйн нэгжүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хүндлэлтэй хандаж зориулалтын байршилд байршуулж хэвшихийг уриалж байна.

Холбоотой сэдвүүд

мопед скүүтэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.