ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийнхээ гар утсыг "Google Maps"-тайгаа холбоод байршлыг нь шууд харах боломжтой

П.Мөнгөнсор
10 сарын 05, 2023

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдийнхээ гар утсыг өөрийн утастайгаа холбоод байршлыг нь харах аргыг хуваалцлаа. Ингэхдээ

1. "Google Maps" аппликэйшнээ нээнэ.

2. Өөрийн профайл хэсэгт дарж, нэвтэрч орно.

3. Цэснээс "Location share" хэсгийг идэвхжүүлж, "New share" дээр дарна.

4. Байршлаа хэдий хугацаанд хуваалцахаа сонгоно.

5. Идэвхжүүлсэн байршлаа хэрхэн хуваалцаж болох сонголтуудаас өөрт тохирохыг сонгож, илгээнэ.

Хэрэв холбоосыг олохгүй байгаа бол буцаж "Google Maps" аппликэйшнээ нээж, "Update" хэсгийн "Noticification" сонголтыг дарвал таны байршлын мэдээллийг хадгалсан линк харагдах болно.

Холбоотой сэдвүүд

байршил хүүхэд олох

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.