ЗӨВЛӨГӨӨ: Нүдээ хамгаалах алхмууд

П.Мөнгөнсор
10 сарын 09, 2026

Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан нүдээ хэрхэн хайрлан, хамгаалах талаар зөвлөе. 


Нүдний үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдаарай.

Нүдний эмгэгийг эрт илрүүлэх нь ирээдүйд үүсэж болох хараа алдалтаас сэргийлнэ. Тиймээс

  • Цэцэрлэг, сургуулийн нүдний эрт илрүүлгийн үзлэгт тогтмол хамрагдаарай.
  • Насанд хүрэгчид жилд 1 удаа нүдний эмчид үзүүлээрэй.
  • Нүдний эмчийн зөвлөсөн харааны шилийг тогтмол зүүх, давтан үзлэгтээ хугацаанд нь хамрагдаарай.



Нарны хэт ягаан туяанаас хамгаалаарай.

Нарны шил зүүх, саравчтай малгай өмсөх ньнүдийг гэмтээх боломжтой нарны хэт ягаан туяаны нөлөөллийг бууруулдаг. 



Тамхинаас татгалзаарай.

Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн хэрэглэх нь нүдний болор цайх, нүдний шар толбоны сөнөрөл зэрэг нүдний өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.



Нүд ядрах, толгойн өвдөлтөөс сэргийлээрэй.

“20-20-20 дүрэм” баримтлах

  • 20 минут дэлгэц ашигласны дараа
  • 20 алхам (эсвэл 6 метр) -ын цаана байгаа зүйл рүү
  • 20 секундын турш харж нүдээ амраана.

Хүүхдийг гадаа тоглуулж хэвшүүлээрэй.

Хүүхэд өдөр бүр хамгийн багадаа 90 минут гадаа тоглох нь холын хараа муудахаас сэргийлдэг.



Нүдний хамгаалалтын хэрэгсэл хэрэглээрэй.

  • Гагнуур хийх үед
  • Химийн бодистой ажиллах үед
  • Металл эсвэл модны үртэс, хэлтэрхий үсрэх эрсдэлтэй ажил хийх үед: 
  • Нүд гэмтэх эрсдэлтэй спортоор хичээллэх үед нүдний хамгаалалтын хэрэгсэл (хамгаалалтын / зориулалтын нүдний шил, нүүрний хаалт) заавал хэрэглээрэй.

Эх сурвалж: Orbis Mongolia

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.