13 настай А.Индра охин "Face of Mongolia 2020" тэмцээний ялагч боллоо

Х.Оргил
08 сарын 19, 2019

“Face of Mongolia 2020” тэмцээний энэ жилийн тэргүүн титмийн эзнээр 13 настай А.Индра тодорчээ. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сарын 9-нд төрсөн бөгөөд өндөр 178 см, биеийн жин 55 кг юм байна.

Энэхүү тэмцээний ялагч БНСУ-д болох “Asia Model Festival" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх өвөртөлдөг уламжлалтай.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Азийн хатан хаан “Оюуны Гэрэлтэх сан”-гийн тэргүүн Г.Оюунгэрэл,  тус тэмцээний 2012 оны ялагч, модель Д.Баяртогтох  нар ажиллажээ.

Дашрамд дурдахад, Азийн 25 улсад зохион байгуулагддаг энэ тэмцээн нь Монгол Улсад 12 дахь жилдээ зохиогдож буй. “Face of Mongolia” тэмцээний өмнөх жилүүдэд модел Ж.Энэрэл, Ю.Балжидмаа, Т.Оюун-Эрдэнэ, Н.Цацрал нар түрүүлж байв.

Өнггөрсөн жил 14 настай Х.Сувдансондор тодорсон байсан билээ.

Холбоотой сэдвүүд

мисс миссүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.