16 настай эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр эмнэлэгт тусгаарлагдлаа

Б.Баясгалан
07 сарын 16, 2020

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа. 

Уг хүүхэд 7 дугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдрөөс өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. 

Аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явлаа. Ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг анхааруулж байна.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

Холбоотой сэдвүүд

тарвага тарваган тахал эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.