170 ширхэг гар утас хууль бусаар хил давуулахыг завджээ

Б.Баясгалан
07 сарын 06, 2018

Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд мэдээллийн дагуу иргэн Х, Г нарын авч явсан хоёр хайрцагтай барааг шалгахад 170 ширхэг гар утас, түүний дагалдах хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хил давуулах гэж байсныг илрүүлэв.

Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх иргэдээр 9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

гарутас хил хууль бус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.