18 настай уулчин дэлхийн хамгийн өндөр 14 оргилд гарч, рекорд тогтоолоо

Төвөдийн уулчин, хөтөч \шерпа\ Ням Ренчин 18 насандаа дэлхийн хамгийн өндөрт тооцогдох 14 оргилд гарснаар шинэ рекорд тогтоолоо.   

Тодруулбал, тэрээр өчигдөр Төвөдийн Шиша Пангма хэмээх 8,027 метр өндөртэй ууланд амжилттай оргилджээ. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр 14 оргилд бүгдэд нь гарсан хамгийн залуу уулчин болоод байна. 

Түүний аав Таши хэвлэл өгсөн ярилцлагадаа, "Хүү минь шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд энэхүү амжилтад хүрлээ. Би түүнийг чадна гэдэгт итгэлтэй байсан" хэмээсэн байна. 

Шиша Пангмад авирах нь уулчдын хувьд амь насаа алдаж болохуйц эрсдэлийг дагуулдаг байна. Гэсэн ч энэхүү оргилд амжилттай гарах нь уулчин бүрийн хүсэл мөрөөдөл юм.

Эх сурвалж: cbsnews.com

Холбоотой сэдвүүд

уулчид уулчин эрсдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.