Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо | Peak News

Монгол Улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо

Хүдэрчулууны Хулан
09 сарын 29, 2025

Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо. Хэмжилтийн ажлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, уулчдын үндэсний холбоо болон мэргэжлийн байгууллагууд хамтран гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, 2025 оны найм, есдүгээр сард өндөр нарийвчлалын GNSS багаж ашиглан геодезийн шинэчлэгдсэн хэмжилт хийжээ.

Шинэчилсэн хэмжилтийн үр дүнд:

  • Таван Богд уулын өндөр зарим эх сурвалжид 4104, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолд 4082 м гэж батлагдсан байдаг. Харин 2025 оны наймдугаар сарын геодезийн хэмжилтээр Таван Богд уулын оройн цэгийг 4081 м байгааг тодорхойлов.
  • Монгол Улсын хамгийн өндөр цэг - Хүйтэн уулын өндөр 4374 м гэж дунд сургуулийн сурах бичгээс эхлүүлэн олон эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг бол бусад эх сурвалжид 4352 м байсан, 2025 оны 8 дугаар сард өндрийг хэмжиж тодорхойлоход 4351 м байжээ. 
  • Мөнххайрхан уулын өндрийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолоор 4204 гэж батлагдсан бол зарим эх сурвалжид 4362 м гэж тэмдэглэгдсэн байсан. Харин 2025 оны есдүгээр сарын геодезийн хэмжилтээр 4196 метр болохыг нь тогтоолоо.

Хэмжилтийн ажилд геодезийн зөвлөх инженер О.Хосбаяр, инженерүүд О.Пүрэвдорж, Э.Уранболор нар оролцож, Мөнххайрхан болон Хар Ан ууланд нийт 21 цагийн авиралт хийжээ.

Мөн уулын нэршлийг буруу ашиглаж буй асуудлыг залруулахын тулд орон нутгийн захиргаа, Уулчдын үндэсний холбоо хамтран ажиллаж, УИХ-аар батлагдсан албан ёсны нэршлийг түгээхээр болжээ.

Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

Холбоотой сэдвүүд

уулчид геодези

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.