20.000 тун Спутник V, 334.400 тун Вероселл вакцин ирлээ

Б.Баясгалан
05 сарын 02, 2021

Коронавирусийн эсрэг вакцины татан авалт үргэлжилж байна.

Тухайлбал, өчигдөр орой ОХУ-аас 20.000 тун Спутник V вакцин ирлээ. Мөн БНХАУ-аас Синофарм компанид үйлдвэрлэсэн Вероселл вакцины 334.400 тунг өнгөрсөн шөнө тээвэрлэн авчрав.

Засгийн газар 5 дугаар сарын 09-н гэхэд нийслэлийн иргэдийг 100 хувь вакцины нэгдүгээр тунд, 50-иас дээш хувийг нь хоёрдугаар тунд хамруулсан байхаар төлөвлөн ажиллаж буй. Мөн 5 дугаар сарын 10-наас орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлнэ.

Өчигдөр оройны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 43 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 20 хувь нь хоёрдугаар тунгийн вакцинаа хийлгэсэн байна.

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон хоносон болон халдвар аваад эдгэрсэн иргэд 5 дугаар сарын 05-наас ямар нэгэн шинжилгээ өгөхгүйгээр хот хооронд шууд зорчино гэж УОК-оос мэдээлсэн.

Холбоотой сэдвүүд

спутник v вероселл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.