2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ийн бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд улс орон даяар эхэллээ. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цагт дуусна. ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
- Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Энэ журмын 2.11-д заасан банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/ ("Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журам"-аас
САНАМЖ :
- Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
- Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.
- Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ.
Энэ оны ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийснийг дүрс бичлэгээр хүргэж байна.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.37] ・ 2020.05.04 Хариулах
ЭНД
Зочин [202.55.188.37] ・ 2020.05.04 Хариулах
ЭНД
Зочин [66.181.161.29] ・ 2020.04.16 Хариулах
ЭЕШ дээ бүртгүүлж амжаагүй бол хаана хандах вэ
Зочин [203.91.115.37] ・ 2020.05.05 Хариулах
Нэг хичээлээ андуураад бүртгүүлсэн тохиолдол яах ёостойн болоо
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь