2026 оны Нобелийн энх тайвны шагналтнаар шүүгч Нави Пиллэй тодорлоо

Ч.Сумъяабазар
10 сарын 09, 2026

Норвегийн Нобелийн хорооноос 2026 оны Нобелийн энх тайвны шагналтнаар Өмнөд Африкийн шүүгч, хүний эрхийн хуульч Наванетем “Нави” Пиллэйг тодрууллаа.

Түүний энх тайван, олон улсын эрх зүйг хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэхүү шагналыг олгожээ.

Нави Пиллэй Өмнөд Африкт хүний эрхийн хуульчаар ажиллаж, Нельсон Мандела тэргүүтэй улс төрийн тэмцэгчдийг өмгөөлж байв. Мөн Руандагийн олон улсын эрүүгийн шүүх болон Олон улсын эрүүгийн шүүхэд шүүгчээр ажилласан юм.

Үүнээс гадна НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар ажиллаж, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцидын асуудлаар олон улсад ажиллажээ.

Энх тайвны Нобелийн шагналыг зөвхөн Шведийн Стокхольмд бус, Норвегийн Осло хотод гардуулдгаараа онцлогтой. Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд болох юм. 

Тус шагналыг 12 сая швед крон буюу 4,3 тэрбум төгрөг дагалддаг аж.

Өмнөх жилүүдийн Энх тайвны Нобелийн шагналтнууд:

  • 2025 он: Венесуэлийн ардчиллын төлөө тэмцэгч Мария Корина Мачадо

  • 2024 он: Японы цөмийн зэвсгийн эсрэг “Нихон Хиданкё” байгууллага

  • 2023 он: Ираны хүний эрхийн тэмцэгч Наргес Мохаммади

  • 2022 он: Алесь Бяляцкий, ОХУ-ын “Мемориал” байгууллага, Украины “Иргэний эрх чөлөөний төв”

  • 2021 он: Сэтгүүлч Мария Ресса, Дмитрий Муратов


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.