П.Мөнгөнсор
10 сарын 07, 2026
Стэнфордын их сургуулийн профессор Карл Дайсерот энэ жилийн Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.
Түүнд энэ мэдээг Нобелийн хороо шөнө дунд утсаар дуулгажээ. Тэрбээр унтаж чадалгүй байсаар өглөө нь хүүхдүүдийнхээ сургуульд авч явах хоолыг бэлдээд хүүхдүүдээ сэрээн баярт мэдээгээ хуваалцаж буй бичлэг цахим орчинд олны хайрыг татаж байна.

Стэнфордын их сургуулийн био-инженер, сэтгэцийн эмгэг судлалын профессор Карл Дайсерот уг шагналыг Германы эрдэмтэд Петер Хегеманн, Георг Нагел нарын хамт хүртэж байгаа аж. Тэд тархины мэдрэлийн эсийн үйл ажиллагааг гэрлийн тусламжтайгаар удирдах боломжийг олгож буй оптогенетикийн салбарыг шинээр үндэслэжээ.
Энгийнээр тайлбарлавал, оптогенетик нь гэрлийн тусламжтайгаар тархины тодорхой мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлэх эсвэл идэвхгүй болгох аргыг судалдаг ухаан юм. Ингэснээр эрдэмтэд тархи хэрхэн ажилладаг, тодорхой мэдрэлийн эсүүд хүний зан үйл, сэтгэл хөдлөл болон өвчин эмгэгтэй хэрхэн холбогддогийг нарийвчлан судлах боломжтой болжээ.

Профессор Карл баярт мэдээгээ ихэд гайхан хүлээж авч, хэсэг чимээгүй болж, паниктаж орхисон гэнэ.
Сэтгүүлчид түүнээс эрхэм хүндтэй шагнал хүртэж буй сэтгэгдлийг нь асуухад “Хурдхан шиг ажилдаа буцаж орно. Бидэнд нээх зүйл, туслах хүмүүс олон байна” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: AP news
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.