Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно

Peak.mn
11 сарын 19, 2019

ТОКИО. /Kyodo/. Абэ Шинзо өнөөдрийг дуустал Японы Ерөнхий сайдын албыг 2886 өдөр хашсанаар тус албыг хамгийн удаан хашсан Таро Кацүротой эн зэрэгцсэн байна.

Ерөнхий сайдын албыг 7 орчим жилийн турш хашиж буй Абэ Шинзо 100 гаруй жилийн турш эвдэгдээгүй Кацүрогийн тогтоосон амжилтыг шинэчлэх гэж буй нь энэ юм. Японы эрх баригч Либераль Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

абэ шинзо ерөнхий сайд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.