Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ачаалал хамгийн ихтэй гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо | Peak News

Ачаалал хамгийн ихтэй гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

Б.Баясгалан
10 сарын 21, 2019

Замын хөдөлгөөн болон уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн их ачаалалтай гэгддэг Баруун дөрвөн  замын уулзвар, Механик тээврийн сургуулийн уулзвар, Цэцэг төвийн уулваруудын гэрлэн дохиололд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал:

  1. Баруун дөрвөн замын уулзварт хойноосоо Энхтайваны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна.

Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1000 хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. 

Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн авто машины тоо 88 хувиар буюу цагт 479 авто машин нэвтэрч байсан бол дээрх зохион байгуулалтыг хийснээр 766,2 авто машин зорчих боломжтой болж байна.

  1. Механик тээврийн сургуулийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим хоёр дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн өмнө нь хоёр эгнээгээр зохицуулагддаг байсан бол өөрчлөлт хийснээр гурван  эгнээгээр хөдөлгөөнд оролцдог болж хүлээлт багасна гэсэн тооцооллыг гаргасан байна.

  1. Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг. Тэгвэл  энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайваны өргөн чөлөөний баруун дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар  руу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамж руу орох тээврийн хэрэгслүүд Төв шуудангийн уулзвараар зүүн гар тийш эргэж орох боломжтой болсныг Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.