Ачуулсан машинаа аппликэшнээр харж хянах болох нь

Х.Оргил
05 сарын 29, 2019

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон билээ. Энэ удаад ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим систем, аппликэшнээр харуулах үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тус үйлчилгээг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат үүрэг болголоо.

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигчдын холбоо, ачигч компаниуд зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

апп ачилт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.