Х.Оргил
11 сарын 28, 2020
Өнгөрсөн сард App Store болон Play Store дээр хамгийн их татагдсан апп-аар TikTok тодорлоо.
Энэхүү дүгнэлтийг SensorTower анилиз хийдэг сайт гаргажээ.
Богино хэмжээний дүрс бичлэг оруулдаг тус апп сүүлийн 6 сарын турш байраа хадгалж байна. Мөн топ 5 жагсаалтад WhatsApp, Facebook, Instagram болон Zoom багтжээ.
TikTok апп-ийг өнгөрсөн сард гэхэд 66 сая хэрэглэгч татан авчээ. Нийт 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй болоод буй. Үүний 12 хувь Хятадууд, 10 хувь нь Бразилчууд эзэлжээ.
WhatsApp-ийг дэлхий даяар нийт 57 сая хэрэглэгч татжээ.Хамгийн алдартай мэссэжний апп-ийг татан авсан улс орнуудын тоогоор Энэтхэг, Нигер зэрэг улс орнууд тэргүүлсэн байна.
Ерөнхий жагсаалт
App Store-оос татагдсан
Play Store-оос татагдсан
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.