Африкийн хамгийн хурдан галт тэрэг Мароккод ашиглалтад орлоо

peak.mn
11 сарын 16, 2018

Африкийн хамгийн хурдан галт тэрэг Мароккод ашиглалтад орлоо. Энэхүү галт тэрэг нь арилжаа, үйлдвэрлэлийн төв болсон Касабланка хот болон Танжер боомт хотын чиглэлд зорчих ажээ.

Долоон жилийн хугацаанд бүтээн байгуулсан энэхүү хурдны галт тэрэгний маршрутыг нээх ёслолд Мароккогийн Хаан VI Мухаммед болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон оролцож, Танжер хотоос Рабат хот хүртэл уг галт тэргээр зорчсон байна.

Уг галт тэрэг нь туршилтаар цагт 357 км хурдалсан бөгөөд дундаж хурд нь 320 км/цаг ажээ. Энэ нь Өмнөд Африкийн Йоханнесбургийн олон улсын нисэх буудлыг тус хотын санхүүгийн төв Сандтон дүүрэгтэй холбодог “Gautrain” хурдны галт тэрэгнээс хоёр дахин илүү хурдтай гэсэн үг юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters

Холбоотой сэдвүүд

африк галт тэрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.