Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймлээр үүл үүсгэж байна | Peak News

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймлээр үүл үүсгэж байна

peak.mn
01 сарын 16, 2019

Агаарын бохирдлыг бууруулахын тулд хиймлээр үүл үүсгэх санаачилгыг Таиландын Засгийн газар гаргасан байна.

Хур тунадас бага унадаг, хуурай улирал тохиож буй энэ үед автомашин, үйлдвэрүүдээс ялгарч буй утааны улмаас нийслэл Бангкок болон тус хотын эргэн тойрон орших бүс нутгийн агаарын бохирдол улам нэмэгдэх болсон ажээ.

Дээрх бүс нутгуудын агаар дахь “PM2.5” нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан агаарын чанарын стандартаас давж, нэг куб метрт 70-100 микрограмд хүрсэн байна.

Мягмар гарагт Таиландын Засгийн газар агаарт натрийн хлоридыг нэмэгдүүлэхийн тулд хоёр нисэх онгоц нисгэн хиймэл үүл үүсгэж, бороо оруулсан байна. Засгийн газрын мэдээлснээр, нийслэл хотын төв болон хэд хэдэн газарт бороо орсон ажээ.

Засгийн газар энэхүү үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ иргэдэд амны хаалт тарааж, гал сөнөөх машинуудыг ашиглан ус шүршихээр болсон байна.

Олон нийтийн эрүүм мэндийн сайдын сэтгүүлчдэд мэдээлснээр, хэрэв нөхцөл байдал улам дордох аваас сургуулиудыг түр хаах тухай хэлэлцэж байгаа ажээ. Түүнчлэн цаашид агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ амлажээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Strait Times

Холбоотой сэдвүүд

агаарынбохирдол үүл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.