Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Г.Лувсанжамц: Агаарын бохирдлыг бууруулахад 5.6 их наяд төгрөг зарцуулснаас 2,7 их наяд төгрөг... | Peak News

Г.Лувсанжамц: Агаарын бохирдлыг бууруулахад 5.6 их наяд төгрөг зарцуулснаас 2,7 их наяд төгрөг ямар ч үр дүнгүй үрэгдсэн

“Цэвэр эрчим хүчний шилжилт: Дулаалга ба эрчим хүчний солонгорол” сэдэвт олон талт оролцогчдын хэлэлцүүлэг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц дараах танилцуулгыг хийсэн юм.


Монгол Улс 2009 оноос хойш агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийт 5.6 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ хөрөнгийн 3 орчим их наяд төгрөгийг дэд бүтэц, орон сууцын төсөлд зарцуулсан бол 2.7 их наяд төгрөг нь үр дүнгүй зарцуулагдсан байна.

Хэдийгээр PM10 тоосонцрын хэмжээ 1000 нэгжээс 600 нэгж хүртэл буурсан нь тодорхой ахиц боловч нийтдээ утааны асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байгааг онцоллоо.

Түүнчлэн 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой түлш” компани жил бүр улсын төсвөөс 300 тэрбум төгрөгийн татаас авдаг бөгөөд зургаан жилийн хугацаанд нийт 1.5 их наяд төгрөгийг шатах түлшинд зарцуулсан нь бодит хөрөнгө болж үлддэггүй, өөрөөр хэлбэл үргүй зардал болжээ.

Иймээс түлшний татаасанд жил бүр зарцуулж буй их хэмжээний мөнгийг илүү урт хугацааны, тогтвортой үр дүнтэй ногоон санхүүжилт, тэр дундаа орон сууцны дулаалгын бодлого руу шилжүүлэх шаардлагатай гэж үзэж, “Дулаанбаатар” аяныг эхлүүлжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан иргэдэд татварын урамшуулал олгох хуулийн төслийг өргөн бариад байгаа ажээ.

Хуулийн төслийн гол агуулгыг тодруулбал, 

  • Эрчим хүчний хэмнэлттэй, стандартад нийцсэн амины орон сууц барьсан бол иргэнд 15 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт олгодог байхаар тусгажээ. 

Урамшууллын бодлогын зорилго нь: 

  • Иргэдийг эрчим хүч хэмнэдэг барилга барихад дэмжих

  • Агаарын бохирдол болон эрчим хүчний хэрэглээг бууруулах

  • Иргэдийн урт хугацааны зардлыг хэмнэх

Эдгээр бодлого, санаачилга нь агаарын бохирдлыг богино хугацаанд бус, урт хугацаанд тогтвортой шийдвэрлэхэд чиглэсэн шинэ шатны арга хэмжээ гэж үзэж буйгаа онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.