Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Агаарын бохирдолтой тэмцэхгүй бол 28 жилийн дараа Монгол... | Peak News

Агаарын бохирдолтой тэмцэхгүй бол 28 жилийн дараа Монгол...

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол 2017-2025 онд жил бүр 4.8 тэрбум төгрөгөөр төсвийн ачаалал нэмэгдэж, өдөр болон 145 мянган хүүхэд амьсгалын замын өвчнөөр амбулаторийн үзлэгт орно гэсэн тооцоо гарч байна.  

Агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудлын сөрөг үр дагавар, түүнээс үүдэлтэй төсвийн зарцуулалт, өртгийн тооцооны судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран хийжээ.

Энэхүү судалгааг Оксфордын бодлогын удирдлага байгууллагатай гэрээ байгуулан хийж байгаа бөгөөд судалгааны баг  энэ оны гуравдугаар сард Монгол улсад ирж холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, мэдээ мэдээлэл цуглуулсан байна. Судалгааны эхний үр дүн урьдчилсан байдлаар гаргаж амьсгалын замын өвчлөлийг бууруулахад чиглэсэн төсвийн зохицуулалт, санхүүжилтын асуудлаар зөвлөмж гаргажээ.

Хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол 2017-2025 онд зөвхөн нийслэлийн хүүхдийн эрүүл мэндийн шууд зардалд 24.5 тэрбум төгрөгийн дарамт учруулах төлөвтэй байгааг судалгааны ахлагч НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлсэн юм.

Мөн тэрээр "Засгийн газраас 2017 онд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг чухалчлан үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн нь талархууштай, хамгийн гол нь санхүүжилтаа илүү баталгаажуулан, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах цөөн тооны чанартай арга хэмжээг авах хэрэгтэй"-г зөвлөв. Энэхүү судалгаанд бидний ирээдүй болсон хүүхдийн асуудлыг нэлээд анхаарч байгаа бөгөөд нэн даруй хэрэгжүүлж болох арга хэмжээг авахыг судлаачид анхааруулав.

Судалгаагаар шууд хэрэгжүүлэх боломжтой дөрвөн зөвлөмж, тус байгаа ажээ. Үүнд:

1. Хатгалгааны эсрэг вакциныг эрсдэлд өртсөн хүүхдүүдэд хийх

2. Агаар шүүгчийг цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдэд байршуулах

3. Маск тараах

4. Мэдээлэл сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх. 

Холбоотой сэдвүүд

агаарын бохирдол утаа хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.